ЕВРОПЫН ОРНУУДАД ОЛОН ХЭЛ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХОД ХҮРЭЭД БАЙНА


Европын орнуудад олон хэл устаж үгүй болоход хүрээд байна. Юнескогоос эдгээр хэлнүүдийг танилцуулсан байна. Тус байгууллагын гаргасан жагсаалтанд 640хэл багтсан байна. Гол шалтаан нь хүүхдүүд эдгээр хэлийг гэртээ эх хэл болгон сурахгүй байгаатай холбоотой гэж Юнескогийн тайланд бичжээ. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн байгууллага эх хэл гэдэг нь хүүхэд гэртээ эцэг эх, өвөө эмээгээсээ сурч байгаа хэлийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Герман улсад л гэхэд Сорби хэл, Австри улсад Бургенланд Хорват хэл, Швейцари улсад Роман хэл устах аюулд ороод байгаа бол Итали, ОХУ-уудад хэлний хамгийн олон төрөл зүйлтэй төдийгүй хамгийн олон аюулд орсон хэл байдаг байна. Эдгээр улсуудад шинэ үеийнхэн төрөн гарах бүрт хэлнүүд нь устсаар байгаа юм. Италийн өмнөд хэсэгт байдаг Сардини арал дээр л гэхэд Галлуриз, Сассариз, Алгериз, Каталан болон Сардин зэрэг хэлнүүд устах аюулд ороод байна. Сардиний Каглиари их сургуулийн хэлний судалгааны төв устаж үгүй болоход хүрээд байгаа хэлнүүдийг залуу үеийнхэн хэр их хэрэглэдгийг судалжээ. Уг судалгаанаас харахад залуучуудын 70орчим хувь нь зөвхөн эмээ, өвөөтэйгөө л эдгээр хэлээр ярьдаг бол 33хувь нь хүүхдүүдтэйгээ орон нутгийн аялгаар ярьдаг гэж хариулсан байна. Одоогийн байдлаар Юнескогийн устаж үгүй болсон дэлхийн хэлний шинэ жагсаалтанд 228 хэл нэмэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 2 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 2 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 2 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 4 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 4 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 5 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 5 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31