Малайзын Ерөнхий сайд Нажаб Разакийн шог зургуудыг нийтийн гудамж талбайд зурж, нийгмийн сүлжээндээ нийтэлсэн зураач Фахми Реза гэгчийг баривчлан, ял оноосон талаар "www.thestar.com.my" сайт мэдээлсэн байна. Шүүхээс зураачийг хүний нэр хүндэд халдсан хэмээгээд нэг сар хоригдох ял, 7700 мянган ам.долларын мөнгөн торгууль ноогдуулжээ.
Өдгөө 44 настай зураач эр Ерөнхий сайдыг алиалагч болгон зурсан бөгөөд түүний зургуудыг Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулагчид ашигласан нь эрх баригчдын дургүйцлийг хүргэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна