“GALAXY S9”-ИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


Ням гарагт Барселон хотод "Mobile World Congress" буюу дэлхийн харилцаа холбооны үзэгслэн яармаг нээлтээ хийнэ. Энэ үеэр "Galaxy S9" загварын ухаалаг утас анх удаа олны хүртээл болох юм. Үзэгслэн яармаг эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед шинээр гарах загварын үзүүлэлтийн талаар олон таамаг яригдах болоод байгаа юм. "Самсунг" концерн шинэ бүтээгдэхүүнээ нууцалж байгаа ч "WinFuture"-ээс Өмнөд Солонгосчуудын "Galaxy S9" утасны техникийн үзүүлэлтийг мэдэх боломжтой гэж иргэд хэлж байна. Уг сайтад бичсэнээр бол шинэ загвар өмнөх "Galaxy S8" загвараасаа төдийлөн их ялгагдахгүйгээс гадна дэлгэцийн доод талын захын хэсэг нарийсч, усны хамгаалалттай гэр нь шинэлэг өнгөтэйгөөс гадна ард нь байрлаж байсан хурууны хээ танигчийг камерын доод талд байрлуулжээ. Хамгийн том өөрчлөлтбол энгийн загвар нь 5,8 инч, "Galaxy S9 Plus" загвар нь 6,2инчийн дэлгэцтэй, камер болон аудио бичлэгийн чанарыг сайжруулсан байна. "Galaxy S9" ухаалаг утасны гол камер 12мегапиксел нягтаршилтай, камерын гэрэл нь олон төрлөөр асаах боломжтой тул ямар ч тохиолдолд сайн зураг авах боломжтой юм. "Galaxy S9 Plus" загварын хоёр дахь камер нь мөн л 12мегапиксел нягтаршилтай, аль аль загвар нь фокус автоматаар тохируулдаг, наашаа харсан камер нь 8мегапиксел нягтаршилтай ажээ. Шинэ загварын утаснуудад "AKG" компаний стерео чанга яригч суурилуулснаас гадна тус компаний чихэвчийг дагалдуулж байна. "Galaxy S8" анх 800еврогийн үнээр зарагдаж байсан бол "Galaxy S9" загварын ухаалаг утсыг зах зээлд 900еврогоор борлуулагдах болно гэж ажиглагчид үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 38 минутын өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 44 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 20 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 23 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31