ОХУ-ЫН ТАМИРЧИН ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ


ОХУ-ын кёрлингийн тамирчин Александер Крушелницкий допингийн хэрэгт холбогдсон нь тус улсын тамирчдыг олимпийн гэр бүлд эргэн ирэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байна. Олон улсын спортын дээд шүүх хүрэл медалийн эзний эсрэг хэрэг үүсгэн шалгаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Оросын тамирчид БНСУ-ын Пёнчан хотод болж байгаа өвлийн олимпийн наадмын үеэр хатуу хяналтанд байгаа бол тамирчид допинг хэрэглэсэн нь батлагдвал Олон улсын олимпийн хороо ОХУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн юм. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс "Хэрвээ үнэхээр допинг буюу чадвар сайжруулах бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол харамсалтай хэрэг боловч, нөгөө талаас допингийн эсрэг систем нь наадамд оролцож байгаа цэвэр тамирчдын эрхийг хамгаалж байгаа нь таатай хэрэг юм" гэж мэдэгдлээ. Александер Крушелницкийд хийсэн эхний шатны шинжилгээгээр "мельдони" гэх бодис илэрсэн байна. 25 настай тэрээр ямар ч допинг хэрэглээгүй гэж мэдэгдэж байгаа бол энэ бямба гарагт Оросын үндэсний багийнхны эсрэг тавиад байгаа хоригийг цуцлах эсэх нь шийдэгдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 53 минутын өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 4 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 4 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 4 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 6 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 6 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 7 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 7 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31