БАЯРЫН ҮЕЭР ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ИРСЭН ДУУДЛАГА ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС БАГА БАЙВ


Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 29, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 34 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллажээ. Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх удирдамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2018 оны 01 дугаар сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүн ам олноор цуглардаг зах, худалдааны төв, гэр хорооллын хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх Нэгдсэн арга хэмжээг 61 удаа, цахилгааны аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 53 удаа, нийт 9,258 өрх, 15,259 иргэнийг хамруулан зохион байгуулж, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал 15,300 ширхгийг тараасан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 5 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 5 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 6 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 7 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 8 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 8 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 8 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 8 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31