ГАДАА БУУЗАА ХӨЛДӨӨХГҮЙ БАЙХЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС АНХААРУУЛЛАА


Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанар дунд болон их бохирдолтой, тэр тусмаа гэр хороолол орчимд маш их бохирдолтой байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM10 тоосонцорын агууламж 2.8 хувиар их байгааг Агаарын бохирдлыг бууруулах газраас тогтоожээ.

"Монголчуудын уламжлалт баяр Цагаан сартай холбогдуулан иргэд хэвийн боов, бууз баншаа гэрийн нөхцөлд хийж, гадаа хөлдөөдөг. Тэгэхээр аль болох уламжлалт аргаасаа татгалзаж хөргөгч, хөлдөөгчинд хөлдөөх хэрэгтэй. Тэр тусмаа утаатай, агаарын бохирдол ихтэй энэ үед уламжлалт аргаасаа татгалзах шаардлагатай" гэж НМХГ-ын ахлах байцаагч Г.Баясгалан хэлж байна.

Дутуу шатсан нүүрснээс нарийн тоос, тортог, химийн органик нэгдлүүд ялгарч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Улмаар утаанд агуулагддаг бензо /а/ пирен бодис нь уушиг, давсагны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг байна. Тиймээс агаарын бохирдол ихтэй орчинд хөлдөөж байгаа бууз баншыг хэрэглэхгүй байх нь чухал байгаа юм.

Тиймээс үйлдвэрийн аргаар бэлтгэж хөлдөөсөн буузыг хэрэглэх нь хүнсний аюулгүй байдал талаасаа илүү баталгаатай байдаг байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажсан бууз баншийг хэрэглэхийг Судлаач Б.Чимэддулам зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 34 минутын өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 3 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 4 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31