Иргэдийн тэтгэвэрт гарах нас болон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын хувь хэмжээний нэмэгдлийн нийгэмд үзүүлж буй нөлөөллийг судлах ХНЯ, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан ажлын хэсэг энэ сарын 20-нд дүгнэлтээ гаргана. МҮЭХ-ноос тэтгэврийн нас болон татвар, шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж энэ сарын 12-нд орон даяар жагсаал зохион байгуулсан. Үүний дараа Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж, дээрх ажлын хэсгийг байгуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна