АНУ-ын Төрийн Департаментаас тус улсын иргэд Хойд Солонгос руу зорчих боломжтой хэвээрээ ч үхэхийг хүсвэл л тийшээ зүглэ гэсэн утгатай анхааруулга өгч байна.
Тус улс нь Хойд Солонгостой дипломат харилцаа байхгүй учраас тэнд байгаа иргэдээ хамгаалж, туслах боломж хязгаарлагдмал байдаг. Хэрвээ Америкчууд Хойд Солонгос руу зайлшгүй зорчихоор бол тус улсын дэглэмийг хүлээн зөвшөөрнө, ямар нэгэн эрсдэл гарсан ч хамаагүй гэж баталсны үндсэн дээр зөвшөөрөл авах ёстой. Уг зөвшөөрөлд нас барсан тохиолдолд оршуулгын үйл ажиллагаа, эд хөрөнгөө өвлүүлэх заалт хүртэл оржээ.
Бүгдийн мэдэж байгаачлан тус улсын иргэн Ото Вармбиер Хойд Солонгост хоригдож байгаад эргэж ирснийхээ дараа амиа хорлосон харамсал явдал болсон. Трамп Хойд Солонгосын удирдагч Кимийг "алуурчин" гэхээс ч сийдэггүй бөгөөд Терроризмыг санхүүжүүлэгч улс орнуудын тоонд оруулан, зохих шийтгэлийг нь заавал өгнө хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна