Трамп арьс өнгөний үзэлтэй үг хэлсэн дуулиан намдаагүй л байна. Ботсвана, Гайти, Сенегал улсууд энэ асуудлаар АНУ-ын дипломатчдыг дуудуулсан байна. Цаашдаа ч энэ явдал олон гарахаар байгаа юм. Трамп өөрөө ийм үг хэлсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч тухайн үед хамт байсан коллегийнхэн хэлсэн гэдгийг нь баталсан. Тэрээр албан ёсоор уучлалт гуйгаагүй тул асуудал улам даамжирч, АНУ-ын DACA-тай хийх гэрээнд ч сөрөг үр дагавар авчраад зогсохгүй дунд хугацааны сонгуулиар Бүгд найрамдахчуудын нөхцөл байдлыг ч эвгүйтүүлж эхэллээ. Трамп твиттертээ"Гайти улсын талаар юу ч хэлээгүй. Маш ядуу, асуудал ихтэй орон шүү дээ" гэж жиргэсэн гэх мэтээр мэлзсээр байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна