ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ 50 ГРАДУС ХҮРНЭ


Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр нэгдүгээр сарын сүүлээр хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, сарын эцсээр зарим газраар цас орж, 21-23-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, говь талын нутгаар зарим үед 16-18 м/с хүрч цасан шуурга шуурах аж. Энэ үеэр зам даваа цас, шуурганд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж, авто замаар зорчих боломжгүй болох аюултай нөхцөл үүсэхийг анхаарууллаа.

Мөн баруун, төв, зүүн аймгуудын цас ихтэй газруудын цасны зузаан улам нэмэгдэж, малын бэлчээрлэлт, өвөлжилтөд хүндрэх нөхцөл бүрдэж болзошгүй аж

Нэгдүгээр сарын 21-ээс хүйтний эрч ихэнх нутгаар эрс чангарч 27-ныг хүртэл шөнөдөө Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эх, Дархадын хотгороор -45-50 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -35-40 градус, бусад нутгаар -29-34 градус хүрч чангарах төлөвтэй тул зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 13 минутын өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 27 минутын өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 37 минутын өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 42 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 56 минутын өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 16 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 18 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 21 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 21 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 22 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр