ДОРНОД АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ОНОО ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДЖЭЭ


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргажээ.
Өнгөрсөн жилүүдийн тайлангуудаас харахад аймгуудын өрсөлдөх чадварын оноо урт хугацаандаа өсч байгаа боловч 2017 оны хувьд онооны дундаж 70-65 болж буурсан байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор Дорнод аймаг 6 оноогоор, Өвөрхангай аймаг 1 оноогоор, Говьсүмбэр аймаг 1 оноогоор тус тус ахиулсан бол Сүхбаатар аймаг 15, Ховд аймаг 13, Өмнөговь аймаг 10 оноогоор тус тус буурчээ.
Манай аймгийн өрсөлдөх чадварын оноо энэ жил хамгийн ихээр нэмэгдэхэд холбооны салбарын орлого, түгээлтийн сүлжээ, эдийн засгийн өсөлт, банкны салбарын активын өсөлт, чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна.
2016 онд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 8 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол өнгөрсөн онд ийнхүү 6 оноогоор буюу огцом ахиулж 4 дүгээрт жагсаж байна.
Харин Сүхбаатар аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан бөгөөд үүнд барилгын ажил буурсан, хувиараа бизнес эрхлэх боломж муудсан, аймгийн удирдлагын ил тод байдал буурсан, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэн зэрэг нөлөөлжээ.
Бусад аймгуудтай харьцуулахад Хөвсгөл аймаг нэг их эмчид ногдох хүний тоогоор хамгийн өндөр буюу эмч хүрэлцэхгүй эмзэг байдлын индекстэй байна.
Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдэг ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 14 минутын өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 28 минутын өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 38 минутын өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 43 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 57 минутын өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 16 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 18 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 21 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 22 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 22 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр