НҮҮРС ЗӨӨЖ, ЗУУХ ТАРААХАД 672,3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА


Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт утааг арилгахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй дурдсан байна. Эдгээрийн дунд Таван Толгойн уурхайгаас өндөр илчлэгтэй, нунтаг нүүрсээр Улаанбаатарчуудыг хангах тухай дурдсан хэсгийг "Утааны эсрэг ээж аавууд ТББ"-аас богино хэмжээний бичлэг болгон тайлбарлажээ.

Нэгдүгээрт Өмнөговиос Чойр хүртэл 650 тэрбум төгрөгийн зардлаар 500 км урттай хатуу хучилттай зам барих бөгөөд Чойрт нүүрсний тээврийн сүлжээг байгуулахад 4,2 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин нунтаг нүүрсээ бөөрөнхий, хатуу болгохын тулд нүүрс боловсруулах үйлдвэрүүдэд 3 тэрбум төгрөгийг төсвөөс дэмжлэг хэлбэрээр олгоно.

Боловсруулсан нүүрсээ хадгалах зургаан агуулахыг дүүрэг тус бүрт нэгийг нь нэг тэрбум төгрөгөөр барих бөгөөд нэг тонн нүүрсийг 125 мянга орчим төгрөгөөр иргэдэд зарах аж. Ингээд 2017-2021 он хүртэл 43 мянган өрхийг энэхүү боловсруулсан нүүрсээр хангана.


Нүүрс нь өндөр илчлэгтэй учраас шинэ, сайжруулсан зуухыг түгээх төдийгүй зорилтот бүлгийн айл, өрхүүдэд нүүрс өгөхөд 9,1 тэрбум төгрөгийг зарцуулна гэжээ. Дээрх ажлыг гүйцэтгэхэд нийт 672,3 тэрбум төгрөгийг зарцуулах аж.

gogo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 17 минутын өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 31 минутын өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 40 минутын өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 45 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 16 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 18 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 21 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 22 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 22 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр