ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА 50 МЯНГАН ТӨГРӨГ ОРНО


Засгийн газраас баталсан журмын дагуу жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянган төгрөг олгох юм. Одоогоор энэхүү хөтөлбөрт 135 мянган эхийг хамруулах судалгаа гарсан юм. "Цалинтай ээж" хөтөлбөр энэ сарын 20-ноос хэрэгжиж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ харж буй ээж таны дансанд гурав хоногийн дараагаас 50 мянган төгрөг орох нь ээ гэсэн үг юм.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй жирэмсэн ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтыг бүрдүүлэх ёстой юм.Харин 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, хүүхэд асрах чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбар болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 38 минутын өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 52 минутын өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 1 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 16 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 18 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 22 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 22 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 22 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр