улаанбаатар хот дахь хятадын соёлын төвөөс өөрийн улсын хаврын баярыг тохиолдуулан олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүний нэг нь хүмүүнлэгийн үйлс гэж тодотголоо. Энэ хүрээнд өнөөдөр өнөр бүл хүүхдийн төвийн нийт хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэж цаашид тус төвтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ. БНХАУ-ын хөх хотод бас өнөр бүл хүүхдийн төвтэй ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг байна. Цаашид тус төвийг хөх хоттой нягт уялдаа холбоотой ажиллахыг урьж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юмаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна