Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 290 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 16 гэмтэж бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн ноцтой хэргүүд гарсан байна. Тухайн өдөр зам тээврийн осолд бага насны нийт 7 хүүхэд өртсөний 5 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртжээ. Тухайн өдөр нийслэл хотын гудамж замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 366 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна