НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН 10 ХОНОГТ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ШӨНӨДӨӨ 40-45 ГРАДУС ХҮЙТЭРНЭ


Төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градус хүйтэн байх төлөвтэй байна. 30 жилийн дунджаар Монгол орны цаг агаар хамгийн хүйтэн байдаг Дархадын хотгор, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Сэлэнгэ, Халхголын сав газраар сарын дунджаар 26-32 градус хүйтэн байдаг. Харьцангуй дулаан байдаг Баянхонгорын өвөр говь, Өмнөговь, Дорноговийн нутгаар 12-18, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг. Увсын зүүн хойд хэсэг, Завханы хойд хэсэг, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градус хүйтэн байх төлөвтэй. Төвийн аймгуудын нутгаар Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн байна.
Нэгдүгээр сарын хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. энэ үеүдэд салхи шуургатай, үүнийг дагаад хүйтэн байх төлөвтэй. Дархадын хотгор, Увс нуур, Идэс, Тэс голын сав газар, Завхан голын эх, Хүрэн бэлчирт шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус хүйтэн байх төлөв ажиглагдаж байна. Харьцангуй дулаан байдаг говийн аймгуудын нутгаар энэ хүйтрэлтийн үеэр ялангуяа нутгийн хойд хэсгээр Дундговийн нутгаар шөнөдөө 30-35 градуст хүрч хүйтрэх төлөвтэй гэж мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 4 минутын өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 23 минутын өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 2 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 2 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 2 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 3 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 18 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 20 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 23 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2026/11/02