ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУЖ ХЭВШИХИЙН 10 ГАЙХАЛТАЙ ДАВУУ ТАЛ


Хүн ойролцоогоор найман цаг унтдаг гэж үзвэл өглөөний цайгаа уулгүй ажилдаа шууд гарснаар өдрийн унд хүртэл ойролцоогоор 12 цаг өлсгөлөн явна гэсэн үг. Мэдээж энэ бол эрүүл мэндийнхээ эсрэг хийж буй "гэмт хэрэг" мөн. Үүнийг аврах нэг зүйл бол өглөөний цай тогтмол ууж хэвших юм.

Өглөөний цай ууж хэвшсэнээр таны биед ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

Эрч хүчтэй өдрийн эхлэл

Хүн бүхэн өглөө боломжтой хэмжээгээрээ витамин, шим тэжээлүүд авч байх хэрэгтэй. Өглөөний цайны нэг ид шид үүнд бий. Өглөөдөө нэг өндөг идэх нь танд уураг амин хүчил өгч, витамин Д болон ясанд тань хэрэгтэй кальцийн эх үүсвэр болж өгдөг. Мөн бүхэл үрийн талх, жүрж, усан үзэм зэрэг нь өглөөг эрч хүчтэй эхлүүлэх боломж өгнө.

Илүү сайн төвлөрөх

Өглөөний цайгаа уухгүй гарснаар хичээл сургууль, ажил дээр байхад тань таны тархи зөвхөн өглөө уулгүй гарсан өглөөний цайнд төвлөрөх болно. Өглөөний цайгаа уугаад гарснаар гэдэс хоржигнох зовлонгүй илүү бүтээмжтэй, ажилдаа илүү сайн төвлөрнө.

Өглөөг сайхан ааштай угтах

Өглөө босох хэцүү санагдаж, дахиад хэдэн цаг унтмаар, орондоо хэвтмээр санагддаг л биз дээ. Дургүйхэн босоод нойроо харамласан муухай ааштай хэвээр өдрийн өнгөрөөх гэж үү. Өглөөний цай таныг сэргэг, бас жаргалтай болгоно.

Бодисын солилцоо

Хүнийг унтаж амрах үед бодисын солилцоо удааширдаг. Бодисын солилцоог хэвийн байдалд оруулах зүйл бол эрүүл өглөөний цай юм.

Таргалалтаас сэргийлнэ

Хүн унтаж байх үедээ хангалттай калор шатааж чаддаггүй. Ийм байдалтай өглөөний цайгаа алгасах нь калорыг улам хуримтлуулж, таргалах шалтгаан болдог байна.

Хооллох зөв хуваарь

Өглөө цайгаа уухгүй гарч, өдөртөө асар их өлсөн өдрийн цайгаа ихдүүлэх, өдрийн их идсэн зүйлс шингэхгүй орой нь мөн хооллохгүй хонох. Танд танил сонсогдож байгаа юм биш биз. Хүний бие эрүүл мэндэд нөлөөлдөг зүйл бол тэнцвэртэй хооллох дадал. Дээрх буруу зуршил нь хооллох тэнцвэрийг алдагдуулж аливаа өвчний эх үүсвэр болно.

Муу холестринийг багасгадаг

Дээр дурдсанчлан өглөөний цайгаа уухгүй гарснаар бодисын солилцоо удааширна. Үүний улмаас тарга таны биед хадгалагдан, та дараагийн хооллох цаг дээрээ ухамсаргүйгээр хэт их иднэ. Ингэж явсаар жин нэмж, муу холестрин таны биед хуримтлагдана.

Өглөөний цай эрүүл байх нь чухал

Өглөөний цай уух нь чухал гээд юу хамаагүй идэх нь буруу. Амин дэм, шим тэжээлээр баялаг зүйлсийг өглөөний цайндаа сонгоорой.

Өдөрт авах ёстой калор

Өглөөний цай танд өдөрт хүний зайлшгүй авах ёстой калорын хэмжээний 20-35 хувийг өгдөг.

Жин хасахад тустай

Өглөө цайгаа ууж гарах нь жингээ барьж, хүссэн жиндээ очиход туслах хамгийн чухал зүйл юм. Та дээр дурдсан ашиг тусын тухай уншсан болохоор өглөө цайгаа уух нь ямар их хэрэгтэйг мэддэг болсон байх. Мөн өглөөний цай уухгүй гарах нь таргалах гол шалтгаануудын нэг болдог тул та заавал өглөөний цайгаа ууж хэвшээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 40 минутын өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 59 минутын өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 2 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 3 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 3 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 3 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 18 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 20 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2026/11/02