Лас Вегасын CES технологийн үзэсгэлэн дээрх бас нэгэн содон шийдэл нь ухаалаг цонхтой машин байлаа. Жолоо барих шаардлагагүй болчихвол машинд юу хийх вэ? Зорчигчийг кабинд орж ирмэгц нүднийх нь хүүхэн хараагаар шалгаад түүний дуртай зүйлсийг цонхон дээр тоглоуулах юм. Онлайн худалдаа хийхээс эхлээд видео дуудлага, бүр хүсвэл жаргаж буй далайн эрэг гээд юуг ч машиныхаа цонхоор харж явах боломжтой. Дээр хэлсэнчлэн энэ автономит кабин ойрын ирээдүйд автомашины зах зээлд нийлүүлэгдэх гэж байгаа өөрөө жолооддог машин гарах үед төгс шийдэл болно гэж санаачлагчид үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна