Түмэн олноо цэнгүүлэн барилддаг хүчит бөхчүүдийн маань эхнэрүүд нэгдэн сайн үйлсийн аян өрнүүлжээ. "Сайхан сэтгэл" аяны хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шарлагын аппарат, хүчилтөрөгчийн аппарат, дуслын автомат шахуурга, тэргэнцэр, ор зэрэг 6.000.000 гаруй төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хандивласан байна. Энэхүү аяныг улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн гэргий Ө.Баярчимэг, заан Б.Пүрэвсайханы гэргий Б.Шижиртуяа (улсын заан Д.Бумбаярын охин) нар санаачилсан аж. Хандивт улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр, Ц.Магалжав, Ч.Батзориг, Б.Соронзонболд тэргүүтэй 90 гаруй бөхчүүдийн эхнэрүүд энэхүү аяныг дэмжин оролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна