Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна.Долоон төрлийн татвар, тэтгэврийн нас, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцлахыг шаардсан уг эсэргүүцлийн жагсаал, цуглаан орон даяар болох юм.
МҮЭХ өнгөрсөн гуравдугаар сараас хойш энэ асуудлаар ажиллаж буй бөгөөд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас эсэргүүцсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна