ШАНХАЙД НАС БАРСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ


Шанхай хотод монгол эмэгтэй амиа алдсан тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өмнө нь мэдээлж байсан билээ. Талийгаачийн цогцсыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд олсон бөгөөд Шанхай хотын цагдаагийн газрын шалгалтын дүнд дараах нөхцөл байдлыг олж тогтоожээ.

Монгол Улсын иргэн М-гийн цогцсыг Шанхай хотын Шухуй дүүрэгт орон сууцны барилгын хоёрдугаар давхарын тавцангийн булангаас олсон байна. Энэ талаар тус байрны гуравдугаар давхарт амьдардаг оршин суугч 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний 08:45 цагт анх цагдаад мэдэгджээ.

Цагдаа нарын мэдээлснээр талийгаачийн биеийн яснууд хугарсан нь өндрөөс унасан байж болзошгүй бөгөөд нас бараад гурав хоносон байжээ. Түүний бугуйнд нь хөнгөн шарх үүссэн нь талийгаач өөрөө үүсгэсэн байх боломжтой гэж үзжээ. Цусанд хийсэн шинжилгээгээр 1.37mg/ml хэмжээтэй этанол илэрсэн байна.

Шалталтын явцад талийгаачийг Б.М гэх 21 настай, Монгол улсын иргэн болохыг тогтоожээ. Тэрээр 2016 оны есдүүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл Шанхайн Жиао Тон менежементийн их сургуулийн Антай эдийн засгийн сургуульд сурдаг байж.

М нь арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудлаар дамжин Хятад улсын хил нэвтэрсэн бөгөөд тухайн өдөртөө Шанхай руу явж иргэн Рао /иргэн А гэдэгтэй ижил нууцалсан нэр/-тай хамт Шухуй дүүргийн нэгэн зочид буудалд орсон байна. Иргэн Рао нь 37 настай, эрэгтэй, Шанхай хотын иргэн. 2017 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр тэр хоёр хамтдаа хил гарч Тайланд улсаар аялж байгаад арванхоёрдугаар сарын 21-ний өдөр буцаж ирэн дээр дурдсан буудалдаа дахин орж байрлажээ. 22-ны өдөр иргэн Рао Шанхай хотод өөрийн амьдардаг гэр лүүгээ явсан бөгөөд 23-25-ны хооронд хоёр удаа буудалд эргэж ирж М-тай уулзсан аж. 26-ны шөнийн 01:00 цагийн орчимд М ганцаараа буудлаас гарч согтууруулах ундаа худалдан авч өрөөндөө орсон ба өглөөний 5:53 цагт гарч ирэн таксигаар иргэн Раогийн гэрийн зүг явсан байна. Иргэн Раогийн амьдардаг хотхоны харуулын мэдүүлгээр, тэр 06:00 цагийн орчимд ирсэн бөгөөд байрны хаалгыг онгойлгож өгөхийг хүссэн боловч гадны хүн оруулахгүй журмын дагуу түүнийг нэвтрүүлээгүй байна. Харин хожим хяналтын камерын бичлэгээс шүүн үзэхэд тухайн өглөө оршин суугчид гадагш гарах үед зөрж тухайн байр луу орсон ч түүнээс хойш алга болжээ.

Раогийн ярьсанаар хосуудын харилцаа маргаантай байсан аж. Иргэн М нас барахынхаа өмнө Рао-гийн гэрийнх нь үүдэнд маргалдаж түүнийг хоёр удаа алгадаад явсан гэнэ. Рао арванхоёрдугаар сарын 26-28-нд иргэн М-тай холбоо барих гэж оролдсон ч утас нь холбогдохгүй, зочид буудалдаа ч байгаагүй учир цагдаад хандсан байна. Цагдаа нарын ярьснаар Рао-гийн амьдардаг байрнаас сэжигтэй ул мөр олдоогүй байна. Бүсгүйн цогцос өөр байрнаас олджээ.

Иргэн М-гийн биед өндрөөс унах үед үүссэн хугарал, гэмтлүүд нь шууд үхэлд хүргэсэн гэж үзэн "амиа хорлолт" хэмээн дүгнэлт гаргаж хэргийг хаасан байна. Шанхай хотын Нийтийн аюулгүй байдлын товчооноос түүний үхлийн тухай Хятад дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд нэгдүгээр сарын 2-нд мэдээлсэн бөгөөд нэгдүгээр сарын 3-ны өдөр яамны төлөөлөгч, нас барсан эмэгтэйн эцэг, эхэд цогцсыг таниулах ажиллагаа явуулж, хэргийн газрыг харуулсан байна.

Иргэн М-гийн эцэг, эх үхлийн шалтгаан нөхцлийг тогтоосон тайлантай танилцаж 1-р сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, ямар нэгэн гомдол гаргаагүй амиа хорлосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 1 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 1 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 3 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 3 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 3 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 4 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 19 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 21 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2026/11/02
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2026/11/02