УЯАЧИД МЕССЭЖ ИЛГЭЭЖ ГИШҮҮД, САЙД НАРЫГ ДАРАМТАЛСАН ГЭВ ҮҮ?


Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг юм. Өмнөх долоо хоногийн хуралдаанаар Өвлийн морин уралдааныг хориглох тухай Шадар сайд Ө.Энхтүвшингийн оруулж буй тогтоолын төслийг хэлэлцэх байв. Гэтэл хэлэлцээгүй байна.

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын хуралдаанд өөрөө явж орж суучихжээ. Тиймээс Засгийн газар "…Ирэх долоо хоногт хэлэлцье" гээд хойшлуулсан байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд бол Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Монгол Улсын манлай уяач цолтой. Хурдан морь уралдуулах бол түүний хобби. Ийм учраас Засгийн газрын хуралдаанд өөрийн биеэр морилж байгаа хэрэг.

Ингэж орсон нь бас учиртай. Хэрвээ Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглох тогтоол гаргачихвал ингэсгээд эхэлдэг өвлийн морины уралдаанууд болохгүй. М.Энхболд болон уяачид цэнгэж чадахаа болино гэсэн үг.

Ерөнхийлөгч нь Засгийн газрын хуралдааныг бойкотолж чадаад, хориглох тогтоолыг хойшлуулснаас хойш өчигдрийг хүртэл их юм болжээ. Юу гэвэл, өнгөрсөн лхагва гаригийн оройноос хойш сайд нарын утас амрахаа больсон байна. Эхлээд уяачид ярьдаг, мессэж бичсэн байгаа юм. "…Өвлийн морин уралдааныг хориглох хэрэггүй. Ийм тогтоолыг эсэргүүцээрэй" гэсэн байжээ. Бас хөдөөнөөс сонгогдсон гишүүд рүү утас цохиж, ийм мессэж илгээн, сайд нарт нөлөөлөхийг шаардаж дарамталсан гэнэ. Учир нь Өвөл, хаврын морин уралдаан тэр гишүүдийн тойрогт болдог юм.

Ер нь өвлийн морин уралдаан гэж юу юм бэ гэдгийг бид хэдэн жилийн турш ярьсаар ирсэн. Бүгд эсэргүүцдэг. Гэхдээ болиулж чаддаггүй. 2013 онд Засгийн газраас Өвөл, хаврын морин уралдааныг хориглох тухай шийдвэр гарч байсан ч уяачид төлөвлөснөөрөө наадаад л өнгөрч байсан. 2016 онд зарим аймгийн Засаг дарга ийм захирамж гаргачихаад уяачдад дарамтлуулж байгаа тухай дуулдаж байв. Явж явж уяачид дийлээд байдаг гэсэн үг. Гэтэл энэ бүхний хохирогч нь хүүхэд л болж хоцордог. Ингэхдээ унаач хүүхэд гэмтлээ, нас барлаа гэсэн нөхцөлд энэ хохирол яригдана. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд айлын нялх хүүхэд олон арван км цагийн хурдтай жавар сөрөөд хэдэн цаг давхина гэдэг юу болохыг ярьдаг хүн цөөхөн. Тэгэхээр өвөл, хаврын хурдан морины уралдаан тэр чигтээ л хүүхдийн эрхийг зөрчсөн явдал болж байгаа юм.

Аливаа юманд цаг хугацаа гэж бий. Албан тушаал, эрх мэдэл, нөлөө чадлаараа бамбай хийж дандаа ингэж бусдын эрх ашгийг хөндсөн зугаа, цэнгэл зохион байгуулга гэж юу байхав. Ард түмэн дургүй байдаг юм, үүнд.

Долоо хоногоор хойшлоод байсан энэ тогтоолын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бас л хэлэлцсэнгүй. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгч байгаа тайлбараар Шадар сайд хүндэтгэх шалтгааны улмаас Засгийн газрын хуралдаанд хүрэлцэн ирээгүй учраас энэ асуудлыг ирэх долоо хоногийг хүртэл хойшлуулсан гэлээ.

Б.Дамдин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 2 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 2 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 4 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 4 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 4 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 5 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 19 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 20 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 22 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2026/11/02