Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр болжээ. Учир нь, НҮБ-аас гаргасан конвенцид нэгдэн орсноор зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон юм. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу тоо үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 44102002 гэсэн стандартын дагуу ажиллаж байна. Үүнээс гадна холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчилж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүртгэлийн журам хараахан гараагүй. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаад явж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна