Энэ сарын 12-ны өдөр буюу Баасан гарагт хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал болох аж. Тус жагсаал нь тайван байдлаар явах бөгөөд иргэн бүрийг оролцох урилга сошиал орчинд хүчээ авсан байна.Учир нь Засгийн газар ОУВС-тай хамтран хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн билээ.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн төвшин нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн байгаа юм. Энэхүү нэмэгдэл нь аж ахуй нэгж болон хувь хүнд хүндээр туссан шийдвэр гэж иргэд үзэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна