Ш.ДАВААДОРЖ ӨВЛИЙН УСАНД СЭЛЭЛТЭЭР ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ


БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд Ш.Даваадорж амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 50 метрийн далайн гахайн сэлэлтийн төрөлд болон олон улсын холимог багийн /4х50 м/ уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсан байна.

Энэ жилийн тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Австри, Эстони, Чех, Монгол зэрэг 10 орны 400 орчим тамирчид өвлийн усанд сэлэлтийн төрлүүдэд өрсөлджээ. Олон улсын холимог багийн тэмцээнд 60 баг хурд, хүч, ур чадвараа сорьсон байна.

Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр сүүлийн жилүүдэд эх орныхоо нэрийг гаргаж байгаа Ш.Даваадорж "Дорнын чоно" клубын тамирчин юм. Энэ жил 49 настай тэрбээр өнгөрсөн жил болсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Ш.Даваадорж олон улсын нээлттэй тэмцээн болон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 24 алт, 11 мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байгаа аж. Мөн дэлхийн цомын хоёр удаагийн аварга юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 19 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30