ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ


Төрийн үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

Бодлогын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж төрийн цахим мэдээлэл солилцооны "Хур" систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны "Хур" систем бий болсон. Үүний дүнд мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан төрийн бүх үйлчилгээг иргэдэд цахим, нэг цонхны хэлбэрээр үзүүлэх суурь бүрдээд байна.

Цахим засгийг хөгжүүлснээр иргэд төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран энгийн хялбар хэлбэрээр авах юм. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж энэ хэрээр авилга, хүнд суртал багасан, ил тод байдал сайжирна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 минутын өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 минутын өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 3 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 3 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 5 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 5 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 5 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 20 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 21 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 23 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр