ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ ЦАГААН ИДЭЭГЭЭ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХИЙГ УРИАЛЛАА


УИХ-ын дарга М.Энхболд "Өгөөж-Чихэр боов", "Үлэмж органик" ХХК, "Сүү" ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр (2018.01.09) танилцлаа.

Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм.

Монгол Улсын хүнсний ууган, манлай үйлдвэрүүд болох "Өгөөж-Чихэр боов" ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, "Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, "Үлэмж органик" ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Цогтбуян нар үйлдвэрлэлийнхээ өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар УИХ-ын даргад товч танилцуулав.

"Өгөөж-Чихэр боов" ХХК 1958 онд байгуулагдсан, 450-иад ажиллагсадтай, 150 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногт 40 тонныг үйлдвэрлэдэг бол "Сүү" ХК мөн 1958 онд байгуулагдсан, хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Тус компани салбар 3 үйлдвэртэй, 5 аймгийн 2,500 гаруй малчны бүлгээс газар дээрээс нь сүү авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм байна. 2010 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн харьцангуй залуу үйлдвэр "Үлэмж органик" ХХК-ийн хувьд тараг, ааруул, аарц, ээдэм, хайлмаг, зөөхий зэрэг ямар нэг консервант, амт үнэр сайжруулагч химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.
Тэдгээр компанийнхан үндэсний үйлдвэрүүдээ татварын бодлогоор дэмжих, зарим хөнгөлөлт үзүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйд шаардлагатай тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улаан буудайн урамшуулалтай адилаар сүүнд урамшуулал олгох, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй задгай сүүний борлуулалтыг хориглох, дунд сургуулийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх зэрэг саналыг тавилаа.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-аар "Хүнсний тухай", "Баяжуулсан хүнсний тухай" хуулийн төслүүдийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. Эдгээр хуульд үйлдвэрлэгчид та бүхний санал чухал тул УИХ-ын холбогдох Байнгын хороод, Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, саналаа илэрхийлэн, идэвхтэй оролцоорой гэв.

Тэрбээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа олон асуудал бий. Тэдний нэг нь хүнсний бүтээгдэхүүний стандарт, зохистой хэрэглээ юм. Тиймээс эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Хүнсний хэрэглээнээс шалтгаалсан, сэтгэл зовоосон асуудлууд ялангуяа хүүхэд, багачуудын дунд түгээмэл болж байна.Тухайлбал, бага насны хүүхдийн таргалалт, шүдний цооролт өвчнийг энд дурдаж болно. Өчигдөр уулзсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн мэдээллээр Монгол Улс 37 орныг хамарсан бүс нутагтаа хүүхдийн хэт таргалалтын үзүүлэлтээр 2-р байранд орж байна. "Эрүүл хүүхэд" аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 12 настнуудын хувьд 94 хувьтай байсан.

Ийм байдалд хүргэж байгаа нэг гол шалтгаан нь хэт чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундааны хэрэглээтэй холбоотой байна. Гаалийн ерөнхий газрын 2012-2017 оны мэдээгээр жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэ бүхий 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн амттаныг импортоор авч хэрэглэжээ.

Тиймээс хэт чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулж, сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэж хэвших чиглэлд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай байна" гэж тэмдэглэв.

Төгсгөлд нь тэрбээр "УИХ-ын даргын хувьд иргэдийн язгуур эрх ашгийг хөндөж буй хүнсний аюулгүй байдaл, хүүхэд, өсвөр залуу үе, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд үндэсний уламжлалт цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг бүх нийтэд хандан уриалж байна" гэлээ. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нар ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 минутын өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 20 минутын өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 3 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 3 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 5 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 5 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 5 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 20 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 21 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 23 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр