ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗРЫН ТОС АЧИЖ ЯВСАН ХӨЛӨГ ШАТЖЭЭ


Шанхайн эргээс 260 км-ийн зайд газрын тос ачиж явсан хөлөг онгоц шатжээ. Панамын тугтай Санчи хөлөг онгоц Иранаас Өмнөд Солонгос руу газрын тос ачиж явах замдаа АНУ-аас тариа ачиж явсан Хонг Конг-д бүртгэлтэй CF Кристал хөлөгтэй мөргөлдсөн юм. Хөлгийн багийн гишүүд болох 30 Иран, 2 Бангладеш иргэн ор сураггүй болоод байна. Аврах багийнхан нэг цогцос олсон ч хэн гэдгийг нь тодорхойлоогүй байгаа юм.

Ослоос үүдэж их хэмжээний газрын тос асгарсан нь асар их хор хөнөөл учруулах айдас дагуулаад байна. Хэр их хэмжээний газырн тос асгарсан болон ямар хэмжээний хор хохирол дагуулах нь одоогоор тодорхойгүй ч Санчи хөлөг онгоц 136 мянган тонн ультра лайт хэлбэрийн газрын тос ачиж явсан нь жирийн хүнд газрын тосноос хэд дахин илүү, гамшиг авчрах хэмжээний хор нөлөөтэй юм.

"Энэ хэлбэрийн газрын тос нь уурших, устай урвалд орох магадлал ихтэй" гэж JTD Energy Services компанийн Жон Дрисколл мэдэгдэж байна. Хятадын Шиньхуа агентлагт мэргэжилтнүүд "Эрэг дагуу маш их хэмжээний газрыг хоромхон зуурт үхүүлэх чадвартай" гэж ярьжээ.

Хятад улс аврах ажиллагаа, ослоос хор хөнөөлийг тооцох, арилгах арга хэмжээг өргөн фронтоор авч байна. Америкийн тэнгисийн флотынхон цэргийн хөлөг, аврах баг илгээгээд байгаа бол Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын хөлөг, туслах хүч ч хамтарч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 1 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 4 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 4 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 6 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 6 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 7 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 22 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 22 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр