ӨГИЙНУУР СУМЫН ИРГЭД ӨМХИЙ ҮНЭРТСЭН ОРЧИНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙНА


Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төв нь хүйтэн, өмхий үнэртсэн орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сумынхаа иргэдэд хүргэж байна. Тус Эрүүл мэндийн төвийн барилгыг 2011 оноос аймгийн "Хасу мандал" ХХК улсын төсвийн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд барьж байх хугацаанд өрлөгийг нь хүртэл дахин нураах шийдвэр гарч байсан ч нураалгүй үргэлжлүүлэн барьсан байдаг. Мөн улсын комисс хүлээж авахгүй 5 удаа буцаасан бөгөөд 2016 оны 8-р сарын 31-нд ирсэн улсын комисс хүлээж авч, 5 жилийн дараа ийнхүү ашиглаж байгаа ажээ. Хүлээн авахад халаалтын зуухны тогоо цоорсон, халаалт өгөх боломжгүй байсан байна. Одоо хэр нь барилгын бүх өрөөнүүд хүйтэн хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээ ч үр дүнгүй байдаг байна.

Мөн цахилгааны холболт масс ихтэй, бохирын цооног байнга хальж үмхий үнэртдэг байдал нь эмнэлгийн ажилчдын ажиллах, хэвтэн эмчлүүлэгчдийн эмчлүүлэх, ая тухтай байдлыг алдагдуулж байна гэдгийг тус эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд хэлж байна. Энэ байдлыг цэгцэлж шийдвэрлэж өгөхийг хүсч холбогдох хүмүүст хандсан ч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ, ажил хийгдээгүй байна. Ийнхүү нэг компаний буруутай үйл ажиллагааны улмаас нэг сумын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бүрэн гүйцэт, ая тухтай авч чадахгүй байсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 2 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 5 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 5 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 7 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 7 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 7 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 8 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 22 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 23 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр