НҮҮРЭЭ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ГҮН ЦЭВЭРЛЭХ ВЭ?


Арьсыг гүн цэвэрлэх нь таны бодож байснаас ч чухал бөгөөд нүүрний арьс толигор цэвэр байхын хамгийн том үндэс нь болж өгдөг. Хэчнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд арьсыг гүн цэвэрлэж чадаагүй үед үр дүнгээ өгөх нь бага байдаг. Арьс бохирдож цэвэрлэгээ дутуу байснаас батга гарч хуурайшиж эсвэл тослогтож эхлэх гэх мэт арьсны төрлөөс шалтгаалаад янз бүр. Тэр тусмаа арьсны нүх бол хүн болгонд л байдаг. Харин түүнийг арчилж цэвэрлээгүйгээс болж нүхэнд боxирдол хуримтлагдаж нүх улам томсгож нүхжилт бий болдог. Тэгвэл нүхээ бүрэн цэвэрлэх арга бас байна. Гэрийн нөхцөлд нүүрээ гүн цэвэрлэж болох хялбар гэхдээ үр дүнтэй хэд хэдэн арга хуваалцъя!

1) Уураар утах нь нүхийг маш сайн нээж бас арьсыг маш сайн цэвэрлэж өгдөг. Учир нь нүхжилт гэдэг бол үндсэндээ таны нүүрний илүүдэл бохирдол нь арьсны нүхэнд хуримтлагдаад улмаар томрон хатаад нүүрэнд нүхжилт үүсгэдэг.Тэгвэл ингэж уураар утах нь хатуурч бохирдсон тосыг зөөлрүүлж өгдөг ач тустай. Жижиг саванд ус буцалгаад буцалсан усан дээр толгой дээрээ алчуур хучин 10 минут утаад араас нь хүйтэн усаар угаах нь маш үр дүнтэй гүн цэвэрлэх арга юм. Араас нь маш сайн чийгшүүлэх тос түрхэж болох юм.

Хэрвээ та ингээд орхихгүй нүхжилтээс салах хүсэлтэй бол өндөгний цагааныг нэг цайны халбага лимоны шүүстэй холиод нүүрэндээ түрхэнэ. Хатсаны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Мөсөөр нүүрээ арчиж нээгдэж цэвэрлэгдсэн нүхээ буцаан агшаана.

Үүний долоо хоног бүр давтан хийснээр таны нүүрний нүхжилт мэдэгдэхүйц багасна.

2) Гуужуулах

Энэ нь бас мөн чухал гүн цэвэрлэгээ юм. Та ямар ч төрлийн арьстай байж болно гэхдээ гуужилт хийх нь зайлшгүй нэгэн хэвшил тань байх хэрэгтэйг мартаж болохгүй.

Тэр тусмаа тослог арьстай эсвэл холимог бол нүүрний бохирдол тосыг гуужуулаагүйгээс болоод батга мэдэгдэхүйц ихсэж улам тос ялгарч будаг шингэхгүй болох хүртэл энүүхэнд.

Аль ч төрлийн арьсанд шилдэг гуужуулагч бол зөгийн бал болон бор элсэн чихэр юм. Энэ нь арьсыг зөөлрүүлж илүүдэл боxирдол арилгах гэрийн нөхцөлд хийж болох хямд бөгөөд үр дүнтэй арга юм.

Зөгийн бал болон бор элсэн чихрээр хийх гуужуулагч хэрхэн хийх вэ?

-3 халбага зөгийн бал

-2 халбага бор эсвэл цагаан элсэн чихэр

Гэхдээ та өөрт хэрэгтэй хэмжээгээр зөгийн бал болон бор сахраа холиод нүүрэн дээрээ 3-5 минут орхиод угаахаасаа өмнө бага зэрэг гуужуулах маягаар үрж өгөөрэй. Ингээд л бүлээн усаар угаагаад чийгшүүлэгч тосоо түрхэхэд арьс тань хангалттай чийгшил авч зөөлөрсөн байх болно.

3) Тосон гүн цэвэрлэгээ

Тослог болон холимог арьстай хүмүүс гайхаж байж мэднэ. Тос нь ихдээд байхад юун тосон цэвэрлэгээ вэ? гээд. Гэтэл бидний нүүрний онцлогоос үл хамаараад тослог нүүрэнд ч тос хэрэгтэй байдаг. Гэхдээ зөв ашиглахад нууц нь байгаа юм. Тосон гүн цэвэрлэгээ нь арьсны нүхийг гүн цэвэрлэж батга гарахаас ч хамгаалаад авдаг байна.

4) Арьс гүн цэвэрлэж цайруулах гэрийн нөхцөлд хийж болох маск

1 ширхэг улаан лоолийг сайтар нухаж нухшилаад цайны халбага зөгийн бал болон 5 дусал лимоны шүүсийг сайтар хутгаж нүүрэндээ 15-20 минут болгоод хүйтэн усаар угаана. Лимон болон улаан лооль арьсыг цайруулж гүн чийгшил өгч харин зөгийн бал булбарай зөөлөн болоход нь туслах болно.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 2 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 5 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 5 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 7 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 7 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 7 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 8 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 22 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 23 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр