АЛТАНБУЛАГ, ЗАМЫН-ҮҮД БООМТЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА


Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтыг БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтыг Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэчилж байна.

Замын-Үүд боомтоор одоогоор нэг цагт 900 хүн зорчдог бөгөөд боомтыг өргөтгөснөөр цагт 2700 хүн зорчих боломжтой болох аж. Түүнчлэн боомтоор орох чиглэлийн найман эгнээг 22, гарах чиглэлийнзургаан эгнээг 17 болгох юм. Харин Алтанбулаг хилийн боомтыг шинэчилснээр нэвтрүүлэх хүчин чадал нь дараах байдлаар нэмэгдэнэ гэж үзжээ. Тус боомтоор зорчигч орох чиглэлийн гурван эгнээг найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээг 15 болгох юм байна.

Ийнхүү Замын-Үүд, Алтанбулаг хилийн боомтыншинэ төлөвлөлт нь ачаа тээврийг, зорчигч тээврийн хэсгээс тусгаарлан, шалган нэвтрүүлэх цогцолборын барилга, техник, технологийн хувьд олон улсын стандартад нийцсэн ухаалаг хилийн боомтын цогц үйлчилгээг зорчигч болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 3 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 3 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 6 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 6 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 8 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 8 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 9 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 9 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 23 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр