ДОЛООН НАСТАЙ ХҮҮГЭЭ ХЭВТЭРТ ОРТОЛ ЗОДСОН ХЭРЭГ ГАРЧЭЭ


Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 06-нд долоон настай хүүгээ түрүүвчнээс мөнгө хулгай хийсэн гэх шалтгаанаар биед нь хүнд гэмтэл учруулж, хэвтэрт ортол нь зодсон аймшигт хэрэг гарсан билээ. Хэргийг тодруулбал, хойд эцэг нь түрүүвчнээс 300 төгрөг хулгай хийсэн байсан. Тиймээс хашраах зорилготой зодсон. Хүүхдээ зодож шийтгэж хүмүүжүүлдэг биздээ гэж мэдүүлжээ.

Харин төрсөн ээж нь хүүгээ худлаа баашилж уналаа хэмээн загнаж харааж, улмаар хөл дээр нь босгож зогсоож байгаад нөхрөөрөө зодуулсан байна. Энэхүү хэргийг доод айлынх нь эмэгтэй мэдсэнээр цагдаад мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дуудаж хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн байгаа юм. Хүүгийн хувьд толгой нь хагарч, зөөлөн эдийн гэмтэл их авсан байсан талаар анх тусламж үзүүлсэн эмч нь ярьжээ.

Тэгвэл долоохон настай нялх хүүхдээ харгислан зодож тамласан эцэг, эх хоёрыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн гадуур шалгаж байцааж байгаа юм байна. Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албаны эх сурвалж хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 3 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 3 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 6 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 6 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 8 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 8 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 9 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 9 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 23 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр