Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр яг одоогийн байдлаар таван байршилд агаар маш их бохирдолтой байна. Тодруулбал, Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гэж гарчээ.
Харин баруун дөрвөн зам орчимд агаар дунд зэргийн бохирдолтой байгаа бол Мишээл экспо, 100 айл, Монгол газар, Ургах наран хороолол орчимд бага зэргийн бохирдолтой байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна