Хятадын зүүн хойд хэсэгт орших Ляонинг мужийн Ляо мөрний усан дунд тойрог хэлбэртэй мөс бүрэлдэн тогтож, хөвж эхэлсэн байна. Байгалийн энэхүү өвөрмөц сонин үзэгдлийг харахаар нутгийн иргэд олноороо цуглажээ.
Үүний учрыг тайлахаар интернэт хэрэглэгчид мэтгэлцсэний эцэст, голын усанд хөвж явсан мөс аажмаар хайлж, элэгдэн дугуйрсан гэсэн таамаглал дэвшүүлэв. Харин мэргэжилтнүүдийн тайлбарласнаар усны температур ихсэх тусам мөс нягтаршин хатуурч, аажмаар цагираг хэлбэр үүсгэж хуйлран эргэлддэг байна. Ингээд тойрог хэлбэртэй мөс бүрэлдэх бөгөөд диаметр нь 17 метрээс томгүй байдаг ажээ. Сонирхуулахад, өнгөрсөн жил Өвөрмонголын Хөлөн Буйрт яг ийм үзэгдэл болжээ. Ер нь, Арктик, Канад, Скандиновоос бусад газар ийм үзэгдэл болох нь ховор гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна