"Sony World Photography Awards-2018" дэлхийн шилдэг гэрэл зурагчдыг шалгаруулах наадам энэ сарын 11-нд ялагчаа тодруулна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцож буй гэрэл зургуудаас цасан дунд цаа буга хариулж буй сэргэлэн монгол хүүгийн хөргийг Их Британийн "Daily Mail" сонин онцолжээ. Дэлхийд ховор, гайхалтай амьдралын хэв маягтай цаатнууд устаж үгүй болох эрсдэлтэй өнөө үед энэ зургийн ач холбогдол их гэж үзсэн байна.
Энэхүү уралдаанд түрүүлсэн мэргэжлийн зураг 25000 доллар, сонирхогчдынх нь 5000 долларын шагнал авдаг байна. Ялагчийг шүүгчдийн саналаар тодруулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна