“ХҮҮХЭД ЗАРАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ” ГЭХ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ТАРААЖЭЭ


Нийгмийн сүлжээнд өнгөрөгч долоо хоногт "Хятадад хүүхдийг хөлдөөж, эд эрхтнийг нь зарах гэж байсныг илрүүллээ" гэх тайлбартай бичлэг цацагдсан.

Уг бичлэгийн талаар тодруулахад БНХАУ-ын "Shun li da shijian" цахим хуудаст "Хятадын Гуанжоу мужид хамаатныдаа ээжийнхээ хамт очсон бяцхан хүү 2017 оны долоодугаар сарын 17-ны өдөр усанд живж нас баржээ. Зуны халуунд хүүгийн цогцсыг муудахаас урьдчилан сэргийлж ээж нь хөлдөөгч хайрцагт мөсөөр хучиж, Хөбэй мужид байх гэртээ авчирсан. Энэ асуудлыг Хөбэй мужийн Залуучуудын сонинд анх нийтэлснээр бичлэг болон мэдээлэл нь олон нийтэд хүрсэн байна. Удалгүй энэ үйл явдалтай холбоотой 1 минут 29 секундийн бичлэг ч мөн цацагдсан. Хятадын цахим хуудсуудаар ч энэ асуудлыг дэврээж бичлэгийг шэйр хийн олон нийтэд түгээн хүүгийн гэр бүлд тохиолдсон сэтгэлийн хөндүүрийг сэдрээхгүй байхыг уриалжээ. Үүнтэй холбоотойгоор Хөбэй муж болон Хунан мужийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэдийнээ үнэн мөнийг олж тогтоосон байна" гэж мэдээлжээ.

Иймээс олон нийтийн сүлжээнд эх сурвалж нь тодорхойгүй, худал мэдээллийг түгээх, олон нийтийг айдас, түгшүүрт автуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 14 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 15 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30