Хятадын Харбин хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын мөсөн наадмын бэлтгэл ажлыг хангахаар 7000 орчим уран бүтээлч ажиллаж байна. 34 дэх удаагийн наадам энэ сарын 5-нд нээлтээ хийх бөгөөд энд дэлхийн хамгийн том, алдартай барилга байгууламжийг цас, мөсөөр дууриалган хийдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хамгийн том, сүр дуулиантай баяр бөгөөд архитектурын шийдэл, мөс, гэрлийн үзүүлбэрүүдээрээ алдартай. Энд жил бүр 800 мянган орчим жуулчин ирж, мөсөн хоттой танилцдаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна