БАЯРЫН ӨДРӨӨР ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ, ОСГОЖ ХӨЛДСӨН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ БАЙНА


Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлэн ажилласан. Энэ хугацаанд 6786 дуудлага мэдээлэл, 362 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2794 нэгж буюу 11.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1265 үйлдэл бүртгэгдсэн нь 35 нэгж буюу 2.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нийт 2312 алба хаагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж, давхардсан тоогоор явган эргүүлийн 1380 чиглэлд 3512 алба хаагч, авто эргүүлийн 248 автомашинд 496 алба хаагч, цагдаагийн 16 хэсэгт 128 алба хаагч ажиллаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 829 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 7256 иргэнийг 209.637.500 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 153 жолоочийн зөрчлийг илрүүлж, эргүүлийн чиглэлд үйлдэгдсэн 30 гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлан, халуун мөрөөр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 6 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 6 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 9 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 9 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 11 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 11 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 11 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр