ӨЧИГДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БАЙГАА ДӨРВӨН ХУУЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


УИХ-аар хэлэлцэж баталсан, 10 орчим шинэ хууль, журмууд өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Бид дөрвөн хуулийг онцлон хүргэж байна.

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ АНХНЫ ХУУЛЬ

Залуучууд анх удаа эрхээ баталгаажуулсан хуультай болов. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг баталлаа. Энэхүү хуулиар 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй.

Хуульд залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах онцлог зохицуулалтууд багтжээ.

§Залуучуудыг цэргийн мэргэжил олгох сургалтад хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/

§Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,

§Оюутан, суралцагчид харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,

§Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/

§Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох

§Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,

§Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг заалтыг тусгажээ.

Мөн хуульд хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан байна.

40 МЯНГААС 3 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОНО

олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг хуулийг УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан бөгөөд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журмыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар батлаад байгаа. Журамд жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг байхаар тогтоож, олгохоор тусгажээ. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгоно. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлэх хүрээнд "Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай" хуулийг баталжээ.

15-60 НАСНЫ ИРГЭД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуультай боллоо. 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой.

Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

§Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй.

§Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд мөн хамаарахгүй юм.

ХХОАТ 10-25, НДШ ХОЁР ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Манай улсын Засгийн газар ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдахын тулд татвар нэмэхээр болсон.

Үүний дагуу өчигдрөөс хувь хүний орлогын түвшингээс хамааран ХХОАТ, НДШ-ийг шатлалтайгаар нэмэгдэж байна.

Тодруулбал, 1.5 сая ба түүнээс дээш цалинтай иргэдийн албан татварыг 15-25 хувь болгож нэмэх юм. Харин 1.5 сая хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.

Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногуулдаг. Тэгвэл энэ 84,000 төгрөгийг:

§2018 онд 120,000,

§2019 онд 160,000,

§2020 онд 200,000,

§2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Ийнхүү шаталсан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэд одоо төлж байгаа ХХОАТ болох 10 хувиас бага ачааллыг үүрэх боломжтой болж байна. 10 хувиас илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувь байгааг холбогдох эх сурвалж хэлж байгаа юм.

Харин НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлэхээр болоод байгаа.

Хэдийгээр хувь хүний орлогын татварыг шатлалтай болгож бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж буй нь сайн хэрэг боловч нийтээр нь НДШ-ийг нэмэгдүүлэх нь дийлэнх иргэдийн цалинг бууруулахад нөлөөлөх сөрөг талтай гэж үзэх хүмүүс байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргажээ 1 цагийн өмнө
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг худалдаалж байна 1 цагийн өмнө
Н.Учрал: АН-тай хамтрах эсэхээ намынхаа УЗ-д танилцуулна 3 цагийн өмнө
​Ч.Лодойсамбуу: АН-ын бүлгийн зартай наймаачид улс орноо бодож ганц удаа арчаатай байгаарай! 3 цагийн өмнө
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрэв 4 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь 6 цагийн өмнө
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо 6 цагийн өмнө
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг 7 цагийн өмнө
ТААМАГ: Засгийн найман суудлын төлөөх АН-ын дотоод зодоон 7 цагийн өмнө
ТААМАГ: Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, С.Амарсайхан нарын нэг нь марафонд түрүүлнэ 8 цагийн өмнө
"Инээдмийн баяр"-ын өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт хэсэгчилж цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ Өчигдөр
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой Өчигдөр
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо Өчигдөр
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ Өчигдөр
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана Өчигдөр
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ Өчигдөр