ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД БОРЛУУЛАЛТДАА НЭГДСЭН БАЙДЛААР ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖЭЭ


"Шинэ он гарангуут шатахууны үнэ өснө. Авто машинаа сайн цэнэглээд аваарай" гэсэн мессэж түгэх болсоор нэлээд удав. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, шинэ он гарахаас өмнө шатахуун импортлогчид уулзаж, 2018 оны эхнээс литр тутмыг нь дор хаяж 100 төгрөгөөр нэмэхээр тохирчээ. Яг энэ мэдээллийг батлах гэсэн мэт дөрвөн өдрийн турш үргэлжилсэн амралтын өдрүүдэд ШӨХТГ-аас явуулсан гэнэтийн шалгалтад ШТС-ууд бүдэрлээ.Шалгалтаар "Магнай трейд", "Сод монгол", "Тэс пэтролиум" ХХК-иудын зүгээс зарим авто бензин болон дизель түлшний борлуулалтдаа хязгаарлалт хийсэн нь илэрчээ. Уг нь 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй байв. Үүнийг нарийвчилбал, Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын зүгээс шатахуун импортдоо бага зэргийн хязгаарлалт тавьсан. Гэсэн хэдий ч нөөцийн хувьд харьцангуй тогтмол үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс тодотгож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 6 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 6 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 9 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 9 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 11 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 11 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 11 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр