ГАЗРЫН АЛБАТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА


НИТХ-ын дарга С.Амарсайхан 2017 оны 12 сарын 22-ны өдөр 93 тоот захирамж гаргаж, тус захирамжид нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч эхэлсэн. Эдгээр санал гомдолд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон юм. Иймээс нийслэлийн иргэд оршин суугчид та бүхэн 1 сарын 18-ны өдрийг хүртэл газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газар өмчлөл, эзэмшлийн маргаантай холбоотой хуулийн байгууллагын шийдвэр хэрэгжихгүй байгаа, газар эзэмшигчийн нэр болон кадастр давхардуулж олгосон байдал зэрэг нийслэл дүүргийн захиргааны байгууллагатай холбоотой санал гомдлоо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төв болон харъяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд гаргаж болно. Иргэд та бүхний гаргасан санал гомдолд үндэслэн 1-р сард багтааж холбогдох газар, хэлтсийн албаны хүмүүсийг оролцуулсан Олон нийтийн хэлэлцүүлэг хийж таны асуудлыг шийдэхийг зорьж байна юм гэж НИТХ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 6 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 6 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 9 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 9 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 11 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 11 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 11 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр