Австралийн "New South Wales" мужийн Терригал эрэг дээр шинэ оноо угтахаар олон мянган хүн цугларчээ. Харамсалтай нь, шинэ жилийн баярыг зохион байгуулагчдын бэлтгэсэн 12 минутын үзүүлбэрийн дундуур гал авалцан шатаж, хоёр техникч хүнд шархаджээ. Үйл явдлыг нүдээр харсан гэрчүүдийн хэлж буйгаар завин дээр гал гарч, дэлбэрэлт болсон гэнэ. Гэнэт юм дэлбэрэх хүчтэй чимээ гарч, хүмүүс орилолдож гүйцгээсэн байна. Аврагчид 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар хүргэжээ. Харин цагдаа нар уг галт наадмыг зохион байгуулагчдыг хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна