СИДНЕЙ ХОТЫН ШИНЭ ОНЫ АНХНЫ ХҮН МОНГОЛ ХҮҮ БОЛЖЭЭ
2018 оны эхний өдөр Сидней хот анхны хүнээ өлгийдөн авсан нь монгол хүү байсан талаар Today мэдээллийн суваг нь дамжууллаа. 2018 оны 1 дүгээр сарын 1-ны 01:20 цагт мэндэлсэн хүү 4150 гр жинтэй байсан бөгөөд ээжийг нь н.Сайнзаяа гэдэг байна. Эх хүүгийн биеийн байдал тун сайн байгаа аж. Шинэ онд шинэ хүнээ өлгийдөн авсан н.Сайнзаяагийнхаа гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна