ЭНЭ ОНД МАХНЫ ЭКСПОРТЫН ТОО, ХЭМЖЭЭ 7 ДАХИН НЭМЭГДЛЭЭ


Мал, махны экспортын нөөцийн мэдээлэл

Экспортлох махны нөөц нь малын тоо, малын өсөлт, хүн амын хэрэглээтэй шууд холбоотой. Сүүлийн 5 жилийн статистик судалгаагаар жилд 10-12 сая толгой малыг мал аж ахуйгаас хүнсэнд нийлүүлжээ. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулснаар хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус тус эзэлж байгаа юм.

2017-2018 онд мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн товарлаг байдлыг өсгөх үүднээс хонь, ямаан сүргийн 25-аас доошгүй хувийг, үхэр, адуун сүргийн 15-аас ихгүй хувийг, тэмээн сүргийн 3-аас ихгүй хувийг тус тус хүнсэнд хэрэглэх бодлогыг хэрэгжүүлж байгаатай уялдуулан хүнсэнд хэрэглэх малын мах, экспортын нөөцийг тооцож байна.

Манай улсын 2017-2018 онд малын махны экспортын нөөцийг тооцож үзвэл: Хонь 3412,4 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 61,4 мян.тонн, ямаа 3132,9 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 47,0 мян.тонн, үхэр 214,2 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 27,9 мян.тонн, адуу 291 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 43,6 мян.тонныг тус тус экспортлох нөөцтэй байгаа юм.

Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлыг үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар 2017-2018 онд үхрийн мах 27,9 мян.тонн, адууны мах 43,6 мян.тонныг экспортлох тоо, хэмжээг тогтоож, хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэсэн.

2017 оны 12 дугаар сараас 2018 онд экспортлох, импортлох

стратегийн хүнсний тоо, хэмжээ /тонн/

Экспортолсон мах махан бүтээгдэхүүний мэдээлэл

Манай улс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ГЕГ-ын мэдээгээр ОХУ-д 560 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24900 тонн адууны мах, Иран, Катар улсад 2472 тонн хонь, ямааны мах нийт 27892 тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн экспорт хийгдсэн байна.

Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ 7 дахин нэмэгдсэн ба өмнөх онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна. Дулааны аргаар боловсруулсан нөөшилсөн мах махан бүтээгдэхүүний хувьд 2000 кг-ийг экспортлоод байна.

Малын махны экспорт, 2012-2017 он

Экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн үйлдвэрүүдийн тухай мэдээлэл

2017 оны 12 сарын байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 8 аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6 аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 5 аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй 8 аж ахуйн нэгж ОХУ улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 4 аж ахуйн нэгж тус тус байгаа юм.

Монгол Улсын болон БНХАУ-ын Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын газрын даргын түвшний ажлын хэсгийн тавдугаар уулзалт 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Манжуур хотод амжилттай зохион байгуулагдсан.

Уулзалтад тусгасны дагуу Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд 2017 оны 9 дүгээр сарын 22-29-ны өдрүүдэд БНХАУ-ын талаас Мал эмнэлгийн хянан магдалагаа хийгдсэн.

Хянан магадалгаанд Монгол улсын нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг болон Завхан, Говь-Алтай, Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг, нийт 36 мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд хамрагдсан.

2017 оны 12 дугаар сарын 21-д үнэлгээ дүгнэлтийн хариуг БНХАУ- аас Монголын талд ирүүлсэн юм. Үнэлгээний тайланд тусгаснаар нэр бүхий 13 аж ахуйн нэгжид зөрчлийг арилган МХЕГ-аар баталгаажуулалт хийлгүүлэн тайлан мэдээг БНХАУ-ын талд ирүүлэх ёстой. Ирүүлсэн тайланг үндэслэн дээрх 13 аж ахуйн нэгжид магадлан итгэмжлэл олгох нөхцөл бүрдэнэ. Харин 5 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоос татгалзаж, 10 аж ахуйн нэгжид энэ удаагийн хяналт шалгалтад ороогүй, зөвхөн заавар зөвлөгөө өгсөн тухай албан ёсоор тэмдэглэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 12 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 13 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 13 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30