Л.ДАВААСҮРЭН Ё.РИЗААН НАР МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ БОЛЛОО


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Лувсаншаравын Даваасүрэн, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч асан Ёндонгийн Ринзаан нарыг "Монгол Улсын Гавьяат хуульч" цол, тэмдгээр тус тус шагнажээ. Шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын Дээд шүүхэд болов.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ "Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголд 106 жилийн өмнө болсон түүхэн үйл явдал бол Их Монгол Улсаа байгуулснаас хойш болсон хамгийн гайхамшигтай түүхэн үйл явдал байсан гэж хэлж болно. Монголчууд бид энэ эрх чөлөө, тусгаар тогтнолоо 106 жил эрхэмлэн хамгаалж яваа. Үүнд орчин цагийн шүүхийн үүрэг ч багагүй байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад шударга ёсыг тогтоох үйл хэрэг нь тухайн цаг үеийн хүмүүний оршихуйн ёс заншил, үнэт зүйлс, уламжлал, итгэл бишрэлийн тогтолцоог өөртөө агуулан хөгжсөөр иржээ. Шүүн таслах ажиллагаа, түүнд холбогдох түүхэн эх сурвалжууд, энэ талаарх баримт сэлт нь хосгүй нандин дурсгал болон үлддэг билээ. Энэ өвийг хойч үедээ өвлүүлж, үлдээх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Монголын шүүхийн үе үеийн шүүгчид амжилттай гүйцэлдүүлж, хөгжлийнхөө бүх цаг үед нэр төртэй биелүүлж ирснийг бахархан хэлэх нь зүйтэй.

Монголын шүүх нь шүүн таслах ажлыг эрхлэх зохион байгуулалтын бүтцээс хальж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн загвар тийш тэмүүлж, шүүх эрх мэдэл болтлоо хөгжиж, Үндсэн хуулиар баталгаажсан байна. Энэ бол зөвхөн шүүх, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэж буй этгээдэд мэдрэгдэх дэвшил биш харин Монгол төрийн, Монгол Улсын хөгжлийн түвшинг илтгэх томоохон шалгууруудын нэг юм. Монголын шүүх өнөөдрийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болтлоо хөгжихөд энд уригдан ирсэн хоёр шүүгчийн маань зүтгэл санаачлага зохих хувь нэмрээ оруулсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Энд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ дахин энэ ойн мэндийг дэвшүүлье. Шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай" гэв.

Шинэхэн гавьяат хуульч Л.Даваасүрэн үе үеийн Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн удирдлага, 37 жилийн турш хамтран ажилласан бүх шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнуудад баярлаж талархсанаа илэрхийлээд "Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, захиргааны ажилтнууд та бүхний хүч хөдөлмөрийн үр дүнг би амсаж байна. Та бүхэндээ маш их баярлаж байна" хэмээн онцоллоо. Гавьяат хуульч цол хүртсэн Ё.Ринзаан "Монгол Улс Үндсэн хуультай болсноос хойш хугацаанд миний бие орон нутагт төрийн захиргаа болон өөрөө удирдах ёсны байгууллага, шүүхэд нийтдээ 40 шахам жил ажиллажээ. Энэ хугацаанд надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан нийт шүүгч нар, нэн ялангуяа Булган, Увс, Дархан-Уул, Төв аймагт ажиллаж байсан шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд, туслахууддаа баярласнаа илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье" хэмээв.

Ийнхүү Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн үеэр шүүхээс төрсөн "Монгол Улсын Гавьяат хуульч" цолтон хоёроор нэмэгдсэнээр нийт 31 гавъяаттай боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 7 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 10 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 10 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 12 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 12 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 12 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 12 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 13 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр