“УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН БОЛНО


"Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг "Улаанбаатарын мөнгөн шөнө" нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагааг энэ сарын 31-ний 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус үйл ажиллагааны урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн ажиллаж, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байна. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ.

Тус цэнгүүний үеэр талбайд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт 01 дүгээр сарын 01 ний 02 цаг хүртэл үйлчилнэ. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 7 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 10 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 11 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 12 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 13 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 13 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 13 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 13 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр