АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИЙН СУРТАЛЧИЛГАА ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨВ


Вьетнамын "VietJet Air" агаарын тээврийн компанийн 2018 оны сурталчилгааны календарт усны хувцастай бүсгүйчүүд зургаа авахуулжээ. Эдгээр бүсгүйчүүд нь тус компанийн онгоцны үйлчлэгч, зорчигчид биш Америк, Тайландын алдартай загвар өмсөгчид ажээ.

Тиймээс агаарын тээврийн компанийн үйлчилгээтэй ямар ч холбоогүй, хэт задгай, секс сурталчилгаа хийсэн нь ёс зүйд үл нийцнэ хэмээн Хятадын хэвлэлүүдэд шүүмжлэв. "VietJet Air" компани нь Хонконгоос Хо Ши Минг хот хүрэхээс гадна дотоодын 23, олон улсын 10 нислэг үйлддэг байна. Гэтэл зорчигчдыг өөртөө татах гэж ийм сурталчилгаа хийсэн биш зарим нислэгийг нь цуцалж магадгүй болсон гэнэ. Сурталчилгаанд усны хувцастай охид зорчигчдын суудал, тэр ч бүү хэл нисэгчийн бүхээгт аальгүйтэх нь аюулгүй, чанартай, найрсаг үйлчилгээг огтхон ч илэрхийлж чадахгүй хэмээн шүүмжлэгчид үзэж байна.

Сонирхуулахад, энэхүү компани нь Вьетнамын дотоодын нислэгийн 40 хувийг дангаараа гүйцэтгэдэг бөгөөд хямд тийзээрээ үйлчлүүлэгчдийг өөртөө татдаг байна. Компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Нгуен Ди Дуон Дао нь 1,8 тэрбум долларын хөрөнгөтэй зүүн өмнөд Ази дахь цорын ганц эмэгтэй тэрбумтан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 8 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 8 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 11 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 11 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 13 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 13 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 14 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 14 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр