ХЯТАДУУДЫН КЛОНИЙН АРГААР ХУВИЛСАН НОХОЙ МАРГААН ДАГУУЛАВ


Лун Лун хэмээх энэ өхөөрдөм нохой гаднаасаа энгийн мэт харагдах боловч төрсөн цагаасаа хойш цусны бөөгнөрөл буюу тромб өвчнөөр шаналж байна. Учир нь тэрээр генийн өөрчлөлттэй, зүрх судасны өвчтэй донороос хувилж гаргасан дэлхийн анхны нохой юм. Түүнийг Бээжин дэх "Sinogene" хэмээх био технологийн компани клонийн аргаар хувилсан бөгөөд донор болох "Apple" хэмээх өвчтэй нохойн генийн мэдээлэл түүнд агуулагдаж байгаа ажээ.

Хятадын эрдэмтэд нохойнуудыг ажиглан туршсанаар хүн төрөлхтөнд аюул учруулаад буй зүрх судасны өвчнийг эмчлэх аргыг нээх зорилготой ажээ. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор жилд 17 сая хүн зүрхний өвчнөөр хорвоог орхижээ. Гэвч өвчтэй амьтдыг зохиомлоор үржүүлж, тамлах явдлыг дийлэнх улс орон эсэргүүцэж байна. Ялангуяа аутизмтай хүний генийг сармагчинд шилжүүлж турших, ретро вирустай гахай, хэт том биетэй нохойг олшруулахыг дэндүү ёс зүйгүй үйлдэл гэж үзэж буй юм. Хятадад 20 сая амьтан лабораторийн туршилт болж зовж байдаг гэсэн баримт бий.

Өмнө нь Солонгосын эрдэмтэд анх удаа Их Британийн үүлдрийн нохойг клонийн аргаар хувилсан юм. Эдгээр эрдэмтэд тухайн үедээ үндэсний баатар болж байсан ч ёс суртахуунгүй үйлдэл хийсэн хэмээн багагүй шүүмжлүүлж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 9 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 10 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30