Японы 700 жилийн түүхтэй царс модон урлал өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. Дэлхий нийтээрээ хуванцар савнаас татгалзаж буй энэ үед хүний биед сөрөг нөлөөгүй эдгээр модон эдлэл алдартай болжээ. Япончууд модоор усны сав, аяга, халбага, усанд ордог ванн хийх дуртай. Гар урлаач Накагава модон хувин хийх эртний аргыг өвөг эцгээсээ өвлөн суралцаж, түүнийгээ орчин үеийн хэв маягтай хослуулж байна. Ингээд түүний бүтээлүүдтэй танилцацгаая.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна