Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага. Мөн аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тогтоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд хамрагдаж байгаа юм. Одоогоор шалгалтыг 88 объект хийж, 346 зөрчил илрүүлэн, 74 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулах албан шаардлагыг 56 байгууллагад хүргүүлэн ажиллаж байна. Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж гэмтжээ. Иймд иргэн та пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй газраас худалдан авч, хэрэглэх заавар, санамжийг мөрдөх. Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх. Цацарч дууссаны дараа цаас, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамикийг орон байр, тасалгаанд, сүлд модны ойролцоо, шатах материалтай орчинд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна